Нийтийн тээврийн шинэчлэл маргаашнаас хэрэгжинэ
Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал болон чиглэлийн давхцлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлтийг маргаашнаа хэрэгжүүлэхээр боллоо.
Мэдээллийн алба

Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал болон чиглэлийн давхцлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлтийг маргаашнаа хэрэгжүүлэхээр боллоо.
Таван шараас Энх тайвны өргөн чөлөө , Офицеруудын ордон хүртлэх замаар 18.7 метр урттай угсраа автобус үйлчлэх юм. Төв замын дагуу үндсэн 69 чиглэлд 953 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ. Үүний 20 нь угсраа автобус, 40 нь троллейбус, 853 нь их багтаамжын автобус, 40 дунд багтаамжийн автобус байх ажээ. Түүнчлэн таван цэгт шинэ чиглэл нээж байгаа юм байна. Хотын баруун хэсгээс Таван шар Саппоро хүртэл, зүүн хэсгээс офицеруудын ордон , Дүнжин гарав худалдааны төв хүртэл богино эргэлтээр 6 чиглэлд их багтаамжийн 52 автобус үйлчлэхээр болжээ.
Чиглэлийн тээврийн хэрэгслээр зорчигчдод тулгарсан асуудлыг шийдвэрлэн хотын төв зам дагуу үйлчлэх бөгөөд дамжин суултгүй явах хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орох зорчиход нь илүү хялбараар шийдэж өгчээ. Шинэчлэлийн төлөвлөлтөөр дамжин зорчих иргэдийн төлбөрийн асуудлыг цахим картын системтэй уялдуулж , карттай иргэд 30 минутын дотор хоёр дахь Автобусанд үнэгүй зорчихоор тусгажээ. Мөн оюутны нийтийн тээврээр үйлчлүүлэх карт 3200 төгрөгний үнэтэй бөгөөд бүрэн хэвлэж дуусгасан байна.


















