Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа

Уулзалтын үеэр нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хот дахь лифтнүүдийг шинэчлэн сайжруулах талаар санал солилцов.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа
Нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн дэд сайд Ефимов Александр Владимирович, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Горелик Дмитрий Николаевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хот дахь лифтнүүдийг шинэчлэн сайжруулах талаар санал солилцов.

Монгол Улс Бүгд Найрамдах Беларусь Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Түүнчлэн “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцээр”-ийг 2020 онд байгуулсан юм.

Дэлхийн томоохон хотуудад тулгардаг асуудлууд Улаанбаатар хотод тулгамдах болсон тул төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гадаад, дотоодын түншүүдтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг Хотын дарга Х.Нямбаатар онцолсон юм. Харин Бүгд Найрамдах Беларусь Улсын төлөөлөгчдийн зүгээс хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

Хуваалцах