Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийн үйлчилгээнд 679 автобус явж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн тээвэр хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын албан хаагчдад тусгай зохицуулалтаар үйлчлэх ёстой.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн үйлчилгээнд 679 автобус явж байна
Нийтийн тээврийн үйлчилгээнд 679 автобус явж байна. Зураг: МҮОНРТ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн тээвэр хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын албан хаагчдад тусгай зохицуулалтаар үйлчлэх ёстой. Энэ зохицуулалтаар хатуу хөл хорио тогтоосон эхний өдрүүдэд 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан юм.

Гэтэл ажлын өдрүүдэд иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдсэнээр өчигдөр чиглэлийн тоог 98, автобусны тоог 640 болгож нэмсэн. Харин өнөөдөр автобусны тоог дахин 39-өөр нэмэгдүүлж, 679 тээврийн хэрэгсэл цагийн хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцож байна. Гэвч нийтийн тээврээр зөвшөөрсөн салбарын албан хаагчдаас гадна энгийн иргэд үйлчлүүлсээр байгаа юм. Тухайлбал, өчигдөр нийтийн тээврээр 115 мянган зорчигч үйлчлүүлжээ. Эдгээрийн 32 хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан бол 4400 орчим хүүхэд зорчсон байна.

Хуваалцах