Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийжээ

Дархан-Уул аймгийн Стандартчилал, хэмжил зүйн газрын мэдээлснээр тус аймгийн Засаг даргын орлогч “Нийтийн тээврийн үйлчилгээнд тохирлын үнэлгээ явуулж, дүгнэлт гаргах ажлын хэсгийн удирдамж”-ийг батласан байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийжээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийжээ. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Стандартчилал, хэмжил зүйн газрын мэдээлснээр тус аймгийн Засаг даргын орлогч “Нийтийн тээврийн үйлчилгээнд тохирлын үнэлгээ явуулж, дүгнэлт гаргах ажлын хэсгийн удирдамж”-ийг батласан байна. Тус удирдамжийн дагуу ажлын хэсэг хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд MNS 5025:2010, MNS 5122:2013, MNS 4601:2011 стандартуудын үзүүлэлт тус бүрээр үнэлгээ хийж, стандартын хэрэгжилт ямар түвшинд байгаад үнэлгээ, дүгнэлт хийж, баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

Хуваалцах