Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийн үйлчилгээний компаниудад хяналт шалгалт хийж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаагийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр баталсан хуваарийн дагуу тус газрын удирдах албан тушаалтнууд нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн үйлчилгээний компаниудад хяналт шалгалт хийж байна
Нийтийн тээврийн үйлчилгээний компаниудад хяналт шалгалт хийж байна. Зураг: МҮОНРТ

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаагийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр баталсан хуваарийн дагуу тус газрын удирдах албан тушаалтнууд нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч байна.

2019 оны 5 дугаар сарын 15-ны өглөөний 05:00 цагаас 8:00 цагийн хооронд Эрдэмтранс ХХК, Атибус ХХК, Автотерминал трейд ХХК, Блюбус ХХК-иудын дулаан зогсоол, засварын байр, угаалгын цэг болон үйлчилгээнд ажиллах 221 тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, гэрэл дохио, чиглэлийн урд, хойд болон хажуугийн хаяг, гадна болон дотор цэвэрлэгээ хийсэн байдал, суудлын бүрээс, жолоочийн ажлын хувцас зэрэгт үзлэг шалгалт хийсэн бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, угаалга цэвэрлэгээг сайжруулан ажиллаж байна.

Энэхүү хяналт, шалгалт батлагдсан хуваарийн дагуу тогтмол хийгдэх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдана.

Хуваалцах