Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийн үнийг өсгөхгүй

Дархан-Уул аймаг хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 2021 оны долоодугаар сарын 09-ний өдрөөс хэвийн явуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн үнийг өсгөхгүй
Нийтийн тээврийн үнийг өсгөхгүй. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймаг хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 2021 оны долоодугаар сарын 09-ний өдрөөс хэвийн явуулна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Азжаргал хот хоорондын такси үйлчилгээний үнийн хөөрөгдөлд хяналт тавьж, батлагдсан тарифаар нь явуулах, мөн хотын доторх такси үйлчилгээний үнэд анхаарч, дорвитой ажил зохион байгуулах чиглэлийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Дархан-Уул аймаг дахь улсын байцаагчид өглөө.

Аймгийн онцгой комиссоос хот хооронд болон хотын доторх нийтийн тээврийн үнийг өсөхгүй байхад хяналт тавьж ажиллана гэж Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Хуваалцах