Нийтийн тээврийнхэн чуулна
Чуулган өнөөдөр 10:00 цагт “Blue Sky” цамхагт эхэлнэ.
Мэдээллийн алба

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд салбарын удирдах байгууллагатай хамтран “Нийтийн тээврийн хөгжлийн гарц”-аа тодорхойлохоор чуулах гэж байна.
Чуулган өнөөдөр 10:00 цагт “Blue Sky” цамхагт эхэлнэ.
Анх удаа зохион байгуулагдаж байгаа тус чуулганыг “Автобус нэг” ОНӨҮГ-аас санаачлан ерөнхий зохион байгуулагчаар “Автобус нэг” ОНӨҮГ , “Автобус-3” ОНӨААТҮГ, хамтран зохион байгуулагчаар “Тэнүүн Огоо” ХХК , “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ, Монголын нийтийн зорчигч тээврийн хөгжлийн консерциум оролцох юм.
Чуулганыг зохион байгуулснаар Нийтийн тээврийн салбарын туулж өнгөрүүлсэн замнал, өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэсний үндсэн дээр ирээдүйд барих бодлого, хөгжлийн гарцыг тодорхойлох зорилготой ажээ.


















