Нийтийн тээврийнхэн удирдлагуудтай гэрээ хийж чадахгүй байна
Нийтийн тээвэрт бодлого үгүйлэгдэж байна гэж Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийнхэн жагсаж байна.
Мэдээллийн алба

Нийтийн тээвэрт бодлого үгүйлэгдэж байна гэж Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийнхэн жагсаж байна. Цахилгаан тээвэр болон автобус 1,3 компаниудыг нэгтгэн өнгөрсөн оны сүүлээр Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газрыг байгуулсан.
Гэвч нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ажилтан нийслэлийн удирдлагуудтай хамтын гэрээгээ хийж чадахгүй байна гэдгээ Чингисийн талбайд хийж байгаа жагсаалдаа онцлолоо.
Мөн өнгөрсөн онтой харьцуулахад нийтийн тээврээр хөнгөлөлтөөр зорчдог хүмүүс 20 хувиар нэмэгдсэн байхад өнгөрсөн онд төсөвлөж байсан 53 тэрбум төгрөгийг хэвээр баталсан нь өнөөгийн зардлыг нөхөх боломжгүй гэж Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийнхэн хэлж байгаа юм.
Угтаа энэ жил нийслэлээс өгдөг татаас 74 тэрбум төгрөг байх шаардлагатай гэж тус нэгтгэлийн үйлдвэрчний хорооны дарга М.Гэрэлчулуун ярьж байна.


















