Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийнхэнд амжилт хүсэв

Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй ажилладаг нийтийн тээврийн 25 компани шинэ үйлчилгээг иргэддээ үзүүлж байгаа бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар компанийн ажилтнуудтай уулзлаа.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийнхэнд амжилт хүсэв
Нийтийн тээврийнхэнд амжилт хүсэв. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын А/714 дугаар захирамжийн дагуу өнөөдрөөс энэ сарын 31-нийг дуустал автомашины сүүлийн тоо тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөн оролцуулах зохицуулалт эхлээд байна. Эдгээр өдрүүдэд 500 төгрөгийн тасалбараар өдрийн турш нийтийн тээврийн бүх хэрэгслээр сэлгэлт хийж зорчих шинэ үйлчилгээг иргэддээ санал болгож байгаа юм. Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй ажилладаг нийтийн тээврийн 25 компани шинэ үйлчилгээг иргэддээ үзүүлж байгаа бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар компанийн ажилтнуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр “Нийслэлийн Засаг даргын санаачилсан нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлэх гэж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Бидний хамтдаа хэрэгжүүлж буй цагийн хуваарийн дагуу, шуурхай автобусны үйлчилгээ иргэдийн хэрэгцээ, сэтгэлд нийцнэ гэдэгт найдаж байна. Нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс та бүхэнд амжилт хүсье” гэдгийг онцлон хэлэв.

Хуваалцах