Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтлэл хүлээн авах сүүлийн хугацаа өнөөдөр дуусна

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб “Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хороо”-ноос санаачлан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарлаад байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтлэл хүлээн авах сүүлийн хугацаа өнөөдөр дуусна
Нийтлэл хүлээн авах сүүлийн хугацаа өнөөдөр дуусна. Зураг: МҮОНРТ

-Өнөөдөр 18.00 цагаас өмнө нийтлэлээ ирүүлээрэй-

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб “Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хороо”-ноос санаачлан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарлаад байгаа билээ. Уралдаанд ирүүлэх нийтлэлийг хоёрдугаар сарын 17-ноос гуравдугаар сарын 3-ны хооронд МҮОНРТ-ийн төв байранд MNB.mn сайтын редакцид битүүмжилсэн хэлбэрээр хүлээн авсаар байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь заасан хугацаанд сонин, сэтгүүл, сайтаар цацагдсан байх, түүнийгээ баталгаажуулсан баримт бүхий хуулбар эсвэл эх хувийг хавсаргасан байх хэрэгтэй.

Нэг сэтгүүлч хэдэн ч нийтлэлээр оролцох боломжтой юм. Нийтлэлээ уралдаанд нийтлэлээ ирүүлэх оролцогчид бүтээлийн хамт овог нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, харьяалагдах хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хаяг бүхий мэдээллийг хавсаргасан байх шаардлагатай. Нийтлэлийн хэмжээ нь 4 нүүр (A4) байна. Times new roman үсгийн фонт, үсгийн хэмжээ -12, мөр хоорондын зай -1.5 байна. Үүнд гэрэл зурган баримт нь орохгүй.

Уралдаанд оролцогчийн танилцуулга, бүтээлийн цахим хуулбарыг web@mnb.mn bolortulga@mnb.mn цахим хаягаар ирүүлэхийг дахин сануулъя. Өнөөдөр нийтлэл хүлээн авах сүүлийн өдөр. Тиймээс шилдэг нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлэх сэтгүүлчид өнөөдөр 18.00 цагаас өмнө сонин, сэтгүүлд нийтлэгдсэн бүтээлээ эх хувийн /сонин, сэтгүүлд нийтлэгдсэн хэлбэрээр/ хамт, сайтад нийтлэгдсэн бүтээлийг скрийшот хэлбэрээр хавсарган битүүмжилж авч ирнэ үү.

Уралдааны дүнг гуравдугаар сарын 6-ны 09 цагт Төр захиргааны XI байрны Дугуй танхимд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе!” уриан дор зохион байгуулагдах сэтгүүлчдийн нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр танилцуулна. Нийтлэлийн уралдаанд ирсэн бүтээлүүдээс шилдэг гурван бүтээлийг шалгаруулж, өргөмжлөл, 500.000-1.500.000 төгрөгөөр урамшуулах юм.

Хуваалцах