Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НИКАРАГУА: Хөрсний гулгалтын үеэр олон арван хүн ор сураггүй болжээ

Никарагуа улсыг хар салхины дайрсны улмаас зарим бүс нутагт хөрсний гулгалт бий болсон байна. Тус улсын Матагалпа муж дахь хөрсний гулгалтын үеэр 4 хүн амиа алдсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НИКАРАГУА: Хөрсний гулгалтын үеэр олон арван хүн ор сураггүй болжээ
НИКАРАГУА: Хөрсний гулгалтын үеэр олон арван хүн ор сураггүй болжээ. Зураг: МҮОНРТ

Никарагуа улсыг хар салхины дайрсны улмаас зарим бүс нутагт хөрсний гулгалт бий болсон байна. Тус улсын Матагалпа муж дахь хөрсний гулгалтын үеэр 4 хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн дотор бага насны хүүхдүүд ч байгаа гэдгийг албаныхан онцолжээ.

Цаашид хөрсний гулгалтын үеэр амиа алдсан хүний тоо нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Никарагуа улсын арми хөрсний гулгалтад өртсөн бүс нутаг уруу 100 аврагчийг илгээгээд байгааг мэдээлжээ.

Зам талбай боогдсон учраас байгалийн гамшгийн бүс рүү нэвтрэхэд амаргүй байгааг албаныхан онцолсон байна. Никарагуа улс хоёр долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа хар салхинд өртөж буй нь энэ юм.

Хуваалцах