Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Никкей 225 индекс өнгөрсөн 31 жилд ажиглагдаагүй өсөлт үзүүлэв

Вакцинжуулалтын үр дүнгийн талаарх гэгээлэг мэдээ хөрөнгө оруулагчдын хувьцаа худалдан авалтыг өдөөжээ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Никкей 225 индекс өнгөрсөн 31 жилд ажиглагдаагүй өсөлт үзүүлэв
Никкей 225 индекс өнгөрсөн 31 жилд ажиглагдаагүй өсөлт үзүүлэв. Зураг: МҮОНРТ

Токиогийн гол хөрөнгийн бирж болох Никкей 225 индекс 1990 оны 8 дугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрч өссөн үйл явдал мягмар гарагт тохиолоо.

Японд цар тахлын эсрэг дархлаажуулалт түргэсэж байгаа эерэг мэдээ энэ огцом өсөлтөд голчлон нөлөө үзүүлжээ. Японы нийтийн эзэмшлийн томоохон 225 хувьцаа байршдаг Никкей 225 индексийн мягмар гарагийн өглөөний худалдаа 30,562-д хүрсэн амжилттайгаар хаалтаа хийжээ. Энэ нь даваа гарагийн хаалтаас 115 нэгжээр илүү гэсэн үг юм.

Вакцинжуулалтын үр дүнгийн талаарх гэгээлэг мэдээ хөрөнгө оруулагчдын хувьцаа худалдан авалтыг өдөөжээ.

Хуваалцах