Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Никола Стержен: Шотландын тусгаар тогтнолын тухай санал хураалт явуулахыг зогсоохыг оролдох ёсгүй

Шотландын тусгаар тогтнолын асуудлаарх бүх нийтийн санал хураалт явуулахыг хориглох оролдлого нь ардчилсан бус гэж Шотландын Ерөнхий сайд Никола Стержен мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Никола Стержен: Шотландын тусгаар тогтнолын тухай санал хураалт явуулахыг зогсоохыг оролдох ёсгүй
Никола Стержен: Шотландын тусгаар тогтнолын тухай санал хураалт явуулахыг зогсоохыг оролдох ёсгүй. Зураг: МҮОНРТ

Шотландын тусгаар тогтнолын асуудлаарх бүх нийтийн санал хураалт явуулахыг хориглох оролдлого нь ардчилсан бус гэж Шотландын Ерөнхий сайд Никола Стержен мэдэгдлээ. Тэрбээр мөн бүх нийтийн санал хураалтад хориг тавьж байгаа нь Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Шотландын сонгогчдын шийдвэрээс айн болгоомжилж байгааг харуулж байна гэж онцолсон байна.

Түүнчлэн Лондон ардчилсан замаар сонгогдсон Шотландын Засгийн газрын замд саад тээг болохыг чармайж байна гэж Их Британийн Ерөнхий сайдын мэдэгдлийн хариуд тэмдэглэн хэлсэн байна. Ерөнхий сайд Тереза Мэй Лондон Европын Холбооны эгнээнээс гарах нөхцлүүдийн талаарх яриа хэлэлцээгээ дуусгаагүй цагт Шотланд бүх нийтийн санал хураалт явуулах ёсгүй гэж мэдэгдсэн юм. 300-аад жилийн өмнө нэгдсэн, нэг түүхтэй улсуудын цаашдын ирээдүй сайн сайхан байна гэдэгт тэрбээр итгэлтэй байгаагаа илэрхийлсний хамтаар бүх нийтийн санал хураалт явуулах цаг нь биш гэдгийг анхааруулсан юм.

Хуваалцах