Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Николаевская” төмөр замын барилгын ажил 1843 онд эхэлжээ

1843 оны зургаадугаар сарын 8-ны энэ өдөр Оросын Санкт-Петербург хотод “Николаевская” төмөр замын барилгын ажил эхэлсэн юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Николаевская” төмөр замын барилгын ажил 1843 онд эхэлжээ
“Николаевская” төмөр замын барилгын ажил 1843 онд эхэлжээ. Зураг: МҮОНРТ

1843 оны зургаадугаар сарын 8-ны энэ өдөр Оросын Санкт-Петербург хотод “Николаевская” төмөр замын барилгын ажил эхэлсэн юм байна. Анх 1841 оны гуравдугаар сард нэгдүгээр Николай хаан шинэ төмөр замыг барих тухай зарлигийг гаргажээ. 19-р зууны дунд үед эхэлсэн Санкт-Петербург- Москва чиглэлийн тус төмөр зам нь Оросын эзэнт гүрний гурав дахь төмөр замаар нэрлэгддэг юм.

1843 оноос 645 км үргэлжлэх шинэ төмөр замын ажил найман жилийн хугацаанд үргэлжилж улмаар 1851 онд дуусаж ашиглалтад орсон юм байна. Тус төмөр зам нь Орос улсын төмөр замын салбарт анх удаа хоёр эгнээтэйгээр баригдсан онцлогтой юм байна.

Хуваалцах