Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Николас Мадуро ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхийг зөвшөөрч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрээр тээврийн салбарын ажилтнуудтай уулзах үеэрээ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Николас Мадуро ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ
Николас Мадуро ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

Венесуэлийн ерөнхийлөгч НиколасМадуро ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхийг зөвшөөрч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр тээврийн салбарын ажилтнуудтай уулзах үеэрээ ажилчин ангийнхний нэр дэвшигч болж төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөхөө ийнхүү мэдэгдсэн байна. Венесуэлийн үндэсний чуулган ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанд нь буюу 4 дүгээр сарын 30-наас өмнө зохион байгуулах тогтоол баталсан.

Энэ санаачлагыг одоо сонгууль зохион байгуулах үндэсний сонгуулийн зөвлөлд өргөн барих ёстой. НиколасМадуро нь УгоЧавес ерөнхийлөгчийн засгийн газарт шадар сайдын албыг хашиж байсан бөгөөд 2013 оны 3 дугаар сард түүнийг таалал төгсөхөд төрийн тэргүүний үүрэгт ажилд орсон. Мөн оныхоо 4 дүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн Энрике Кадрилесийг ялж, төрийн тэргүүн болж байсан юм.

Хуваалцах