Николас Мадуро сөрөг хүчнийхэнтэй ээлжит хэлэлцээрээ хийхээс татгалзжээ
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Барбадост сөрөг хүчнийхэнтэй ээлжит хэлэлцээрээ хийхээс татгалзжээ. Тэрбээр энэ сарын 8-9-нд сөрөг хүчинтэй хэлэлцээр хийх төлөөлөгчдөө илгээхгүй байхаар
Мэдээллийн алба

Венесуэлийн Ерөнхийлөгч НиколасМадуро Барбадост сөрөг хүчнийхэнтэй ээлжит хэлэлцээрээ хийхээс татгалзжээ. Тэрбээр энэ сарын 8-9-нд сөрөг хүчинтэй хэлэлцээр хийх төлөөлөгчдөө илгээхгүй байхаар шийдвэрлэсэн талаар Харилцаа холбооны сайд ХорхеРодригес мэдэгдлээ.
Хэлэлцээрээ зогсоох ийм шийдвэр гаргасан нь АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрампын зүгээс хатуу түрэмгийлэл ирсэнтэй холбоотой гэж тайлбарласан байна. Үүнээс гадна Венесуэлийн засаг захиргаа үр дүнтэй механизм боловсруулаагүй цагт хэлэлцээр хийх нь утгагүй гэж үзжээ. Харин сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн томилсон төлөөлөгчид Барбадост ирсэн байна.
Үүний зэрэгцээ АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч НиколасМадурог огцорсны дараа Венесуэлд туслах төлөвлөгөөг бүс нутгийн түншүүдтэйгээ боловсруулж байгаа тухай АНУ-ын Зэвсэг хүчний Өмнөд командлалын тэргүүн, адмирал Крейг Фоллер мэдэгджээ.
Фоллерын хэлснээр Мадурог засгийн эрхтнээс унасны дараах өдөр гэдэгт ХуанГуайдо тэргүүтэй хууль ёсны засаг захиргаа нь АНУ болон бусад улсаас тусламж гуйж хандсан үеийг хэлнэ гэсэн байна. Вашингтоноос сөрөг хүчний удирдагч ХуанГуайдог Венесуэлийн хууль ёсны төрийн тэргүүн гэж үздэг юм.


















