Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Никос Дендиас: Европын улсуудыг Туркэд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардаж байна

Энэ тухай Грекийн Гадаад хэргийн сайд Никос Дендиас мягмар гарагт мэдэгдсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Никос Дендиас: Европын улсуудыг Туркэд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардаж байна
Никос Дендиас: Европын улсуудыг Туркэд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардаж байна. Зураг: МҮОНРТ

Европын улсуудыг Туркэд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг Грек шаардаж байна. Энэ тухай Грекийн Гадаад хэргийн сайд Никос Дендиас мягмар гарагт мэдэгдсэн байна. Тэрбээр Анкараг бүс нутгийн нэгдмэл байдлын хэм хэмжүүрийг зөрчиж байна гэж буруутгажээ. Өөрөөр хэлбэл, Европын улсуудаас Туркэд нийлүүлж байгаа зэвсгийг тус улс бүс нутгийг тогтворгүйжүүлэх үйл ажиллагаанд ашиглаж байна гэж Грекийн Гадаад хэргийн сайд ярьсан байна. Мөн тэрбээр Европын холбооны комиссар Оливер Вархелид энэ талаар гомдол мэдүүлснээ мэдэгджээ.

Анкарагийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны эсрэг ямар арга хэмжээ авч болохыг судалж, бүсийн улсуудын чөлөөт худалдааны гаалийн холбооноос түтгэлзүүлэхийг Европын холбооноос хүсч байгаагаа Грекийн Гадаад хэргийн сайд Никос Дендиас мөн ярьсан байна.

Туркийн Засгийн газар Газар дундын тэнгис дэх газрын тос, байгалийн хийн олборлолттой холбоотой Грек, Киприйн маргаанд оролцож байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт Европын холбооны удирдлагууд хуралдаад “Хэрэв Анкара бүс нутагт нэг талыг барьсан үйл ажиллагаа явуулж, өдөөн хатгахаа зогсоохгүй бол 12 дугаар сард хориг тавих талаар авч хэлэлцэх болно” гэж мэдэгдсэн байна.

Хуваалцах