Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нинтедо шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

Японы алдарт видео тоглоом үйлдвэрлэгч Нинтендо компани энэ оны эхний шинэ бүтээгдэхүүнийхээ талаар танилцууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нинтедо шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа
Нинтедо шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Японы алдарт видео тоглоом үйлдвэрлэгч Нинтендо компани энэ оны эхний шинэ бүтээгдэхүүнийхээ талаар танилцууллаа. Энэхүү шинэ бүтээгдэхүүний нэрийг Свийч хэмээн нэрлэсэн бөгөөд тус компанийн зүгээс энэхүү бүтээгдэхүүнээ видео тоглоом сонирхогчдын хувьд хувьсал хийх хэмжээний бүтээл болсон гэдгийг онцолж байгаа юм. Учир нь энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар та гэртээ том дэлгэц дээрээ эсвэл өөрийн гар утас, таблет зэргийг ашиглан тоглоомоо тоглох боломжийг олгох юм. Өөрөөр хэлбэл энэхүү төхөөрөмж нь нэг ёсондоо таны хэрэглээнд тохируулж хувиргана гэсэн үг юм. Тус компани энэхүү төхөөрөмжөө ирэх 3 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэх худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Түүнчлэн уг төхөөрөмжинд өмнөх үеийн хэрэглэж байсан тоглоом бүхий дискийг халж, карт уншдаг болсоноороо тоглоом сонирхогчдыг илүүтэй татах том давуу тал болно хэмээн үзэж байгаа юм. Шинэ бүтээгдэхүүний урьдчилсан танилцуулын үеэр, бидний сайн мэдэх супер марио зелдагийн домог зэрэг олон тоглоомыг 3 хэмжээст байдлаар гаргах төлөвлөж байгаагаа зарласан байна. Харин энэхүү төхөөрөмжийн үнийн хувьд, 299 америк доллараар худалдаалагдахаар болжээ.

Хуваалцах