"NIO EP9" дэлхийн хамгийн хурдан машины жагсаалтад багтжээ
БНХАУ-ын "Нэкст Ив" компанийн үйлдвэрлэсэн "НИО ИП9" нэртэй холимог хөдөлгүүртэй цахилгаан машин Германы Нюрбургрингийн хурдны зам дээр шинэ дээд амжилт тогтоож, улмаар дэлхийн хамгийн хурдан хүлгүүдийн жагсаалтад багтсан байна.
Мэдээллийн алба

Хамгийн сүүлд тус хурдны зам дээр бензин хөдөлгүүртэй Ламборжини Хураканы тогтоосон дээд амжилт буюу 6 минут 52 секундын амжилтаас Хятадын цахилгаан хөдөлгүүртэй спорт загварын машин 6 секундээр илүү хурдалж чаджээ.