Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нисдэг дронд зориулсан 3D газрын зураг зохион бүтээжээ

Нисдэг төхөөрөмж буюу дроныг хялбар бөгөөд аюулгүй нисч, зорьсон газраа саадгүй хүрэхийн тулд өөрсдийн бүтээсэн 3D газрын зургийг олон нийтэд танилцууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нисдэг дронд зориулсан 3D газрын зураг зохион бүтээжээ
Нисдэг дронд зориулсан 3D газрын зураг зохион бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Нисдэг төхөөрөмж буюу дроныг хялбар бөгөөд аюулгүй нисч, зорьсон газраа саадгүй хүрэхийн тулд өөрсдийн бүтээсэн 3D газрын зургийг олон нийтэд танилцууллаа.

Японы газрын зураг бүтээгч Зенрин уг газрын зургийг зохион бүтээсэн бөгөөд, тэдний хэлж байгаагаар энэхүү 3D газрын зураг нь энгийн газрын зураг, барилга байгууламж болон уул толгодыг ч өөртөө багтаасан, агууламж өндөртэй газрын зураг болсон гэдгийг онцолж байна. Дрон нь зураглалын мэдээллийг гар утсаар дамжуулан хүлээн авч, зорьсон газраа саадгүй хүрэх боломжтой гэдгийг мөн хэлж байгаа юм.

Зенрин компани энэхүү нисдэг дронд зориулан бүтээсэн 3D газрын зургаа ирэх 2017 оны 4-р сараас эхлэн зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй аж. Уг газрын зураг зах зээлд борлуулагдсанаараа Японы хамгийн анхны дронд зориулж бүтээсэн 3D газрын зураг болох болно хэмээн судлаач, шинжээчид үзэж байна.

Хуваалцах