Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Нисдэг халим" ачаа тээврийн онгоц ашиглалтад оржээ

Ачаа тээврийн хамгийн сүүлийн үеийн загварын нисэх онгоц болох "Белуха XL" 2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс ашиглалтад ороод байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нисдэг халим" ачаа тээврийн онгоц ашиглалтад оржээ
"Нисдэг халим" ачаа тээврийн онгоц ашиглалтад оржээ. Зураг: МҮОНРТ

Ачаа тээврийн хамгийн сүүлийн үеийн загварын нисэх онгоц болох "Белуха XL" 2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс ашиглалтад ороод байна. Дэлхийн хамгийн том онгоц гэгдэх "Белуха XL" бол "Airbus" компанийн бүтээгдэхүүн юм. Тус онгоц Герман, Франц болон БНХАУ хооронд ачаа бараа тээвэрлэх зорилгоор ашиглагдах юм.

"Белуха XL" нь 1995 оноос хойш ашиглагдсан "Airbus A300-600ST" гэх ачаа тээврийн онгоцны шинэ загвар юм. Энэ онгоц өвөрмөц харагддаг байдлаасаа үүдэн нисдэг халим гэж хоч нэртэй болжээ. Онгоцны гадаад байдлыг Арктикийн "Белуха XL" халимтай тун адилхан харагдахаар бүтээсэн байна.

Онгоцны загварын талаарх санал хураалтыг "Airbus" компанийн 20000 ажилтны дунд явуулж. Санал хураалтад зургаан өөр төрлийн загварыг санал болгосон төдийгүй оролцогчдын 40 хувь нь "Белуха XL" халимтай төстэй харагдах загварыг сонгожээ.

Хуваалцах