Нисдэг тавцангаар Ла Маншийн хоолой дээгүүр нисжээ
Францын зохион бүтээгч Фрэнки Запада нисдэг тавцангаар Ла Маншийн хоолой дээгүүр нисжээ. Тэрээр өөрийн бүтээсэн тийрэлтэд тавцан дээр зогсоод цагт 35 гаруй км зайг 22 минутад 170 гаруй км-ийн хурдтайгаар
Мэдээллийн алба

Францын зохион бүтээгч ФрэнкиЗапада нисдэг тавцангаар Ла Маншийн хоолой дээгүүр нисжээ. Тэрээр өөрийн бүтээсэн тийрэлтэд тавцан дээр зогсоод цагт 35 гаруй км зайг 22 минутад 170 гаруй км-ийн хурдтайгаар нисч, амжилттай туулсан байна. Ингэхдээ нисдэг тавцангаа ажиллуулах керосинтой үүргэвч үүрч явжээ.
“Бид жилийн өмнө нэгэн төрлийн машин бүтээсэн, харин сая бид хоолойг нисээд туулчихлаа, үнэхээр гайхалтай, энэ явдал түүхэнд бичигдэх зүйл мөн үү биш үү гэдгийг би хэлэхгүй, цаг хугацаа харуулна” хэмээн Францын зохион бүтээгч ФрэнкиЗапада ярьсан байна.
Тэрээр Ла Маншийн хоолой дээгүүр нисэх анхны оролдлогоо 7 дугаар сарын 25-нд хийсэн боловч, тавцангаа шатахуунаар цэнэглэхэд нь бэрхшээл гарч бүтэлгүйтсэн байна. Мөн зохион бүтээгч Запада Францын үндэсний баяраар өөрийн бүтээсэн нисдэг тавцангаар хөөрч үзүүлээд “Нисдэг цэрэг” хэмээн олонд танигдсаны дээр, цэргийн техникт хэрэглэж болохуйц бүтээл хэмээн Францын зэвсэгт хүчнээс компанид нь 1,4 сая долларын шагнал өгчээ.


















