Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нисдэг тэрэг осолдсоны уршгаар хоёр хүн амиа алджээ

Канадын зүүн нутагт нисдэг тэрэг цахилгаан дамжуулах шугам мөргөж, осолдсон байна. Үүний уршгаар хоёр хүн амь насаа алдаж, нэг хүн гэмтэж бэртсэн тухай "Ассошэйтэд пресс" агентлаг дамжуулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нисдэг тэрэг осолдсоны уршгаар хоёр хүн амиа алджээ
Нисдэг тэрэг осолдсоны уршгаар хоёр хүн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Канадын зүүн нутагт нисдэг тэрэг цахилгаан дамжуулах шугам мөргөж, осолдсон байна. Үүний уршгаар хоёр хүн амь насаа алдаж, нэг хүн гэмтэж бэртсэн тухай "Ассошэйтэд пресс" агентлаг дамжуулж байна. Энэ хэрэг Нью Брунсвик хотод гарсныг цагдаагийнхан мэдэгдэж байна. Нислэг тэрэг цахилгаан дамжуулах шугам мөргөснийхөө дараа газарт унаж, улмаар ойролцоох усан сан руу орсон байна. Үүнээс болж Кэмпбелтон хотын орон сууцны зарим байр гэрэл цахилгаангүй болжээ. Ослын уршгаар гэмтэж бэртсэн хүнийг онгоцоор эмнэлэгт хүргэжээ. Ослын шалтгааныг мөрдөн шалгах багийнхан өнөөдрөөс хэргийн газарт ажиллах юм байна.

Хуваалцах