Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нисдэг тэрэгний ослын шалтгааныг мөрдөн шалгасаар байна

Японы өөрийгөө батлан хамгаалах хүчнийхэн өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт осолдсон нисдэг тэрэгний ослын шалтгааныг мөрдөн шалгасаар байна. Урьдчилсан байдлаар нисдэг тэрэгний гол сэнс тээгч мотор нь нисч байх үед

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нисдэг тэрэгний ослын шалтгааныг мөрдөн шалгасаар байна
Нисдэг тэрэгний ослын шалтгааныг мөрдөн шалгасаар байна. Зураг: МҮОНРТ

Японы өөрийгөө батлан хамгаалах хүчнийхэн өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт осолдсон нисдэг тэрэгний ослын шалтгааныг мөрдөн шалгасаар байна. Урьдчилсан байдлаар нисдэг тэрэгний гол сэнс тээгч мотор нь нисч байх үед нь гэмтэл гарсан байх магадлалтай гэдэг хувилбарыг нягтлан шалгаж байгаа аж.

Эргэн сануулахад, өөрийгөө батлан хамгаалах хүчний нисдэг тэрэг Японы баруун нутгийн Сага мужийн орон сууцны байшин дээр унасан юм. Ослын уршгаар нисдэг тэрэгний нисэгч 2 хүн амиа алдсан бөгөөд байшинд байсан бага сургуулийн охин зугтаж амжсан ч хөлөө гэмтээсэн.

Мөн хөрш байшингийн дээврийг гэмтээж, онгоцны тос масло хүүхдийн тоглоомын талбайд асгарсан зэрэг хохирол учирсныг өөрийгөө батлан хамгаалах яамнаас нөхөн төлж барагдуулахаа мэдэгдээд байгаа юм.

Хуваалцах