Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нисдэг тэргээр хамтарсан дадлага сургуулийг зохион байгуулж байна

Сургалтад ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нисдэг тэргээр хамтарсан дадлага сургуулийг зохион байгуулж байна
Нисдэг тэргээр хамтарсан дадлага сургуулийг зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрээр хэрэгжиж байгаа “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус улсаас Монгол Улсад суугаа Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристофф Бауманн, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги хамтран “Нисдэг тэргээр урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг зохион байгуулж байна.

Сургалтад ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Энэ сарын 25-26-ны өдрүүдэд үргэлжлэх тус сургалтаар алба хаагчид тогтоол болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, онолын болоод дадлагыг хээрийн нөхцөлд хийж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах