Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нисэгч залуу онгоцоор дэлхийг тойрч Гиннесийн номонд бичигджээ

Австралийн оршин суугч 19 настай Райан Кэмпбелл онгоцоор ганцаараа дэлхийг тойрч Гиннесийн амжилтын номд бүртгэгдлээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нисэгч залуу онгоцоор дэлхийг тойрч Гиннесийн номонд бичигджээ
Нисэгч залуу онгоцоор дэлхийг тойрч Гиннесийн номонд бичигджээ. Зураг: МҮОНРТ

Австралийн оршин суугч 19 настай Райан Кэмпбелл онгоцоор ганцаараа дэлхийг тойрч Гиннесийн амжилтын номд бүртгэгдлээ. Залуу нисэгч Австралийн Вулонгонг хотоос зургаадугаар сарын 30-нд нисчээ. Жолооны ард тэрбээр 200 орчим цаг суусан байна. Энэ хугацаанд залуу нисэгч 14 улсын газар нутаг дээгүүр нисчээ. Бямба гарагийн өглөө тэрбээр Австралид эргэн иржээ.

Энэхүү амжилтад хүрэхийн тулд тэрбээр зургаан жилийг зарцуулсан байна. Анх удаа Кэмпбелл 15 насандаа бие даан тэнгэрт гарч, хоёр жилийн дараа нисэгчийн эрх авчээ. Уг залуу Америкийн иргэн Жэк Вигандын амжилтыг эвдсэн байна.

Хуваалцах