Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нисэгчдийн чийрэгжилтийн түвшинг тогтооно

“Иргэний нисэхийн ерөнхий газарт биеийн тамир, спортыг 2013-2020 онд хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу хэрэгжүүлж буй энэхүү сорилын дүнг нэгтгэн ажилтнуудын хөдөлгөөний идэвх, дасгал хөдөлгөөний талаар нэгдсэн мэдээлэлтэй болох ба дүгнэлтийг үндэслэн шат

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нисэгчдийн чийрэгжилтийн түвшинг тогтооно
Нисэгчдийн чийрэгжилтийн түвшинг тогтооно. Зураг: МҮОНРТ

ИНЕГ ажилчдынхаа бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшинг тогтоох сорил авах ажлыг зохион байгуулж байна.
Гар, хөл, хэвлийн хүч тодорхойлох, хурд, уян хатан, тэнцвэр, тэсвэр зэрэг нийт зургаан төрлийн сорилд иргэний нисэхийн бүхий л салбарын ажилчдыг хамруулж, Сэргээн засал, сувиллын цогцолборын эмч, мэргэжилтнүүд сорилыг авч байгаа юм.
“Иргэний нисэхийн ерөнхий газарт биеийн тамир, спортыг 2013-2020 онд хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу хэрэгжүүлж буй энэхүү сорилын дүнг нэгтгэн ажилтнуудын хөдөлгөөний идэвх, дасгал хөдөлгөөний талаар нэгдсэн мэдээлэлтэй болох ба дүгнэлтийг үндэслэн шат дараалсан ажлуудыг зохион байгуулах аж.

Хуваалцах