Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нисэх буудлууд хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулсан зогсоолтой боллоо

Дорнод, Ховд, Өмнөговь, Баян-Өлгий аймгийн нисэх буудлууд хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулсан авто машины зогсоолтой боллоо.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нисэх буудлууд хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулсан зогсоолтой боллоо
Нисэх буудлууд хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулсан зогсоолтой боллоо. Зураг: МҮОНРТ

Дорнод, Ховд, Өмнөговь, Баян-Өлгий аймгийн нисэх буудлууд хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулсан авто машины зогсоолтой боллоо.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмжийн дагуу ИНЕГ-аас нисэх буудлуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ бий болгох үүднээс эхний ээлжинд авто машины зогсоолыг тусгайлан тэмдэгжүүлэх, нисэх буудалд орох, гарах тусгай зам тавих ажлуудыг хийгээд байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийг нисэх буудлын орох хаалганаас угтан авч агаарын хөлөгт суух хүртэл тухайн зорчигчийн хэрэгцээ шаардлагыг хангасан үйлчилгээг стандартчилах, зохицуулах талаар “Угтах үйлчилгээ”-ний зааврыг боловсруулаад байгаа юм.

Хуваалцах