Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нисэх буудлуудад шалгалт хийгдэж байна

ИНЕГ-ын даргын тушаалаар олон улс, орон нутгийн нисэх буудлууд, салбар, албадын үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгах үзлэгийг хийж байна. Шалгалтын хүрээнд техник, тоног төхөөрөмж,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нисэх буудлуудад шалгалт хийгдэж байна
Нисэх буудлуудад шалгалт хийгдэж байна. Зураг: МҮОНРТ

ИНЕГ-ын даргын тушаалаар олон улс, орон нутгийн нисэх буудлууд, салбар, албадын үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгах үзлэгийг хийж байна. Шалгалтын хүрээнд техник, тоног төхөөрөмж, барилга байгууламж, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын нөхцөл байдлын явцад үнэлгээ хийхээр болжээ.

2017 оны нэгдүгээр улирлын байдлаар олон улсын нисэх буудлын нислэгийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад 384-өөр буюу 16 хувиар, зорчигч урсгал 18,5 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Одоогоор долоо хоногт 194, өдөрт 28 нислэг үйлдэж байна. Хамгийн олон нислэгтэй өдөр буюу ням гарагт 32 нислэгтэй байгаа юм. Харин орон нутагт долоо хоногт 116, өдөрт 17 нислэгтэй байгаа гэсэн статистик үзүүлэлт гарчээ.

Хуваалцах