Нисэх буудлын нурангаас 76 хүний цогцос гаргажээ
Өнгөрсөн сарын 20-нд Донецкийн нисэх онгоцны буудал дээр Украины арми болон салан тусгаарлагчдын хооронд буудалцаан болж, олон хүн амь үрэгдсэн.
Мэдээллийн алба

Өнгөрсөн сарын 20-нд Донецкийн нисэх онгоцны буудал дээр Украины арми болон салан тусгаарлагчдын хооронд буудалцаан болж, олон хүн амь үрэгдсэн. Одоогоор сүйдсэн нисэх онгоцны буудлыг цэвэрлэх ажил хийгдэж байгаа бөгөөд цэвэрлэгээний явцад тухайн үед мэдээлж байснаас хэд дахин олон буюу 76 хүний цогцсыг гаргаж авсан байна.

Энэ талаар тус улсын Онцгой байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Юлиана Бедило "Онгоцны буудлын нурангаас гарсан эдгээр цогцос нь украин цэргүүдийнх. Одоо онгоцны буудлын металл, төмөр бетон нурангийг зайлуулах ажил үргэлжилж байна" гэжээ.



















