Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нисэх буудлын цахилгаан шатыг хэт улаан туяаны мэдрэгчтэй товчлууртай болгожээ

уг товчлуурыг "дарах”-даа уламжлалт товчлуур шиг хуруугаа хүргэх шаардлагагүй.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нисэх буудлын цахилгаан шатыг хэт улаан туяаны мэдрэгчтэй товчлууртай болгожээ
Нисэх буудлын цахилгаан шатыг хэт улаан туяаны мэдрэгчтэй товчлууртай болгожээ. Зураг: МҮОНРТ

Дэлхий дахинд “КОВИД-19” цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор хүмүүсийн амьдрал ахуй, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, технологийн дэвшилд маш олон өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, БНХАУ-ын “Лүнжиа” олон улсын нисэх онгоцны буудал цахилгаан шатны товчлуураа хэт улаан туяаны мэдрэгчтэй болгосон талаар CCTV мэдээллээ.

Дэвшилтэт технологиор бүтээсэн уг товчлуурыг "дарах”-даа уламжлалт товчлуур шиг хуруугаа хүргэх шаардлагагүй. Зохих зайд гараа ойртуулж, мэдрэгчийг ажиллуулах аж. Учир нь олон нийтийн үйлчилгээний газрын цахилгаан шатны товчлуурыг хүмүүс ээлжлэн дардаг тул өвчин халдвар дамжих эрсдэл өндөртэй юм. Хэт улаан туяаны мэдрэгчтэй, хүрэлцдэггүй товчлуур дээрх эрсдэлийг 99 хувь бууруулах юм байна.

Хуваалцах