Нисэх онгоц 11 настай охиноос болж саатжээ
Израйлын агаарын тээврийн нэгэн том компани “Эль-Аль”-ийн онгоц Израилаас Нью-Йорк руу нисэхээр нислэгийн зурвас дээр явж байсан ч буцжээ. Учир нь онгоцонд зорчиж явсан хорт хавдраар өвдсөн 11 настай охин паспортаа гээсэн гэсэн учир эргэж терминал руу явсан байна.
Мэдээллийн алба

Реховотагаас ирсэн Инбар Хомски охин найзуудтайгаа АНУ-ын өвчтэй хүүхдүүдэд зориулсан зуны “Симха” зуслан руу явж байгаад паспортаа гээснээ онгоцонд орсон хойноо мэдсэн аж. Гэтэл паспорт нь түүний найз нарын нэгнийх нь тээшинд байхыг терминалд байсан нөхөд нь хэлсэн байна.
Диспетчерийн албаныхан онгоцны багтай зөвлөлдөж онгоцыг нисэхээс нь өмнөхөн эргүүлж ирэн охины паспортыг өгснөөр охин зусландаа амрах боломжтой болжээ. “Эль-Аль” компанийхан өвчтэй охиныг түргэн эмчлүүлж, эдгэрэхийг хүссэн байна.