Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нисэх онгоцны байршлыг хиймэл дагуулын тусламжтай тогтооно

Зорчигч тээврийн нисэх онгоцны байршлыг тогтооход хиймэл дагуул ашиглахаар болсноо НҮБ-ийн төрөлжсөн байгууллага болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас өчигдөр мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нисэх онгоцны байршлыг хиймэл дагуулын тусламжтай тогтооно
Нисэх онгоцны байршлыг хиймэл дагуулын тусламжтай тогтооно. Зураг: МҮОНРТ

Зорчигч тээврийн нисэх онгоцны байршлыг тогтооход хиймэл дагуул ашиглахаар болсноо НҮБ-ийн төрөлжсөн байгууллага болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас өчигдөр мэдэгдлээ. Өнгөрсөн жил 239 хүнтэй явсан Малайзийн зорчигч тээврийн онгоц сураггүй алга болсноос хойш жил гаруйн дараа л онгоцны далавчийг Энэтхэгийн далайгаас олсон юм.

Эрлийн ажиллагаа энэ мэтчилэн үр дүнгүй болохоос сэргийлэх, зорчигч тээврийн онгоц осолдох эрсдэлийг багасгах, аврах ажиллагааг нэн даруй эхлүүлэх, үр дүнд хүрэхүйц бололцоог хангах зорилгоор онгоцны байршлыг тодорхойлоход одоо хэрэглэж байгаа газрын радарын систем дээр нэмэн, хиймэл дагуул ашиглахаар тус байгууллага шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийн хүрээнд олон улсад зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг онгоц бүрт радио долгионы төхөөрөмж байрлуулахаар болж байна.

Ингэснээр онгоцны байршлын тухай нарийвчилсан мэдээллийг хиймэл дагуулаар дамжуулан цаг тухайд нь шууд хүлээн авах боломжтой болох юм. Олон улсын цахилгаан холбооны байгууллага байршил тогтоох энэхүү шинэ системээ 2017 он гэхэд дэлхий дахинд нэвтрүүлэхээр зорьж ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.

Хуваалцах