Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нисэх онгоцны буудалд 50 хүн хийнд хорджээ

Өчигдар Германы Хамбург хотын нисэх онгоцны буудал дээр үл мэдэгдэх хорт хий тархсаны улмаас 50 гаруй хүн хордсон байна. Нисэх буудлын агааржуулалтын системээр дамжин

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нисэх онгоцны буудалд 50 хүн хийнд хорджээ
Нисэх онгоцны буудалд 50 хүн хийнд хорджээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Германы Хамбург хотын нисэх онгоцны буудал дээр үл мэдэгдэх хорт хий тархсаны улмаас 50 гаруй хүн хордсон байна. Нисэх буудлын агааржуулалтын системээр дамжин тархсан хийн улмаас амьсгалахад бэрх болсон болон нүд нь аргаж загатнасан гэх 50 гаруй гомдол ирсний дагуу тэднийг эмнэлэгт хүргэжээ.

Харин бусад хэдэн зуун зорчигчийг нисэх буудлаас нүүлгэн шилжүүлж, орчныг ариутгаж, цэвэрлэсний дараагаар онгоцны буудлын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлсэн байна. Гал сөнөөгчид хэргийн газар үзлэг шалгалт хийж, нулимс асгаруулагч хийн хоосон сав олжээ.

Магадгүй, энэ хэргийг саваагүй этгээдүүд дүрсгүйтэх сонирхлоор үйлдсэн байж болзошгүй гэдэг эхний таамгийг гаргаад байна. Учир нь нулимс асгаруулагч хий ашиглах нь хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн учир энэ хэргийг ямар нэг террорист халдлагын шинжтэй гэж үзэхгүй байгаагаа албаныхан мэдэгджээ.

Хуваалцах