Нисэх, Яармагийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгджээ
Нисэх, Яармаг чиглэлийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул жолооч, зорчигч та бүхэнд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд өнөөдөр зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор Нисэх, Яармаг чиглэлийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул жолооч, зорчигч та бүхэнд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Хэрэв тухайн арга хэмжээг зорьж байгаа бол албан ёсны зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна уу.
“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал түүний ойролцоох шороон зогсоол болон бусад зогсоол дүүрсэн, зорчиход хүндрэл үүссэн тул Спортын ордны зогсоол, Яармаг орчмын чөлөөтэй байгаа автомашины зогсоол талбайд байрлуулж, явганаар хөдөлгөөнд оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөж байна.




















