Нисэхийн салбар 2016 ба 2017 онд...
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Зөвлөлд өнгөрсөн оны ажлаа тайлагнасан харьяа байгууллага, салбар нэгжүүдийн удирдлагуудтай уулзаж дараах цөөн асуултад хариулт авсныг цувралаар хүргэж байна.
Мэдээллийн алба

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Зөвлөлд өнгөрсөн оны ажлаа тайлагнасан харьяа байгууллага, салбар нэгжүүдийн удирдлагуудтай уулзаж дараах цөөн асуултад хариулт авсныг цувралаар хүргэж байна.
2016 онд хийгдсэн гол ажлууд юу байв. Жилийн эцсийн байдлаар ажлаа хэрхэн дүгнэж байна вэ?
2017 онд хийхээр төлөвлөж буй ямар томоохон ажлууд байна вэ?
-2016 онд хийгдсэн гол ажлуудаасаа тоймлон дурдвал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд иргэний нисэхийн чиглэлээр тусгуулах саналыг холбогдох газруудтай хамтран боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн /2012-2016оны/ хэрэгжилтийн эцсийн тайланг боловсруулж холбогдох дээд газарт хүргүүлсэн.
“Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтад агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжлийг нэмж оруулахтай холбогдуулан тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах үзэл баримтлалын төсөл, тогтоолын төсөл, танилцуулгыг тус тус боловсруулж, улиран одож буй оныхоо 2 дугаар сард 01/551 тоот албан бичгээр Зам, тээврийн яаманд хүргүүлж, улмаар 12 дугаар сарын эхээр, Засгийн газрын 59 дүгээр хуралдаанаар асуудлыг хэлэлцүүлж, шийдвэр гаргуулсан байгаа.
Дотоод аудит хийх төлөвлөгөө, аудит хийх хуваарийг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар батлуулан, батлагдсан хуваарийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод зохион байгуулалтын нэгж болон түүний харьяа байгууллагуудад төлөвлөгөөт 4, төлөвлөгөөт бус 17 нийт 21 удаагийн аудит шалгалт хийгдэж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус аудитаар нийт 9,077,4 сая төгрөгийн зөрчил илэрснээс 4,617,8 сая төгрөгийн зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, 52,3 сая төгрөгийн зөрчлийг аудитын явцад барагдуулж, 3,842,7 сая төгрөгийн нягтлан бодох бүртгэлийн зөрчлийг залруулж, 564,6 сая төгрөгийн зөрчлийг арилгуулж, зөрчлүүдийг арилгах талаар 48 зөвлөмж өгч, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. Ер нь 2016 оны эцсээр зөвлөмжийн хэрэгжилт 85 хувьтай биелсэн байна.
Авлигын эсрэг үйл ажиллагааны 2016 оны төлөвлөгөөг ИНЕГ-ын даргаар батлуулан, АТГ-т болон ИНЕГ-ын дотоод зохион байгуулалтын нэгжүүдэд хүргүүлж, байгууллагын цахим хуудсанд байршуулсан. Уг төлөвлөгөөний хэрэгжилтийн байдлыг АТГ-т хүргүүлсэн. Авлигын эсрэг хуулийн дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтад заагдсан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг гаргаж, ИНЕГ-ын даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/275 дугаар тушаалаар батлуулсан. АТГ болох Азийн сантай хамтран албан тушаалтнуудыг хамруулсан сургалт зохион байгуулж мөн ажиллаа. Давхар ажил эрхэлж болох ажлын жагсаалтыг ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны А/688 дугаар тушаалаар мөн батлуулсан. Ашиг сонирхлын зөрчлийн талаарх 354 мэдэгдлийг хүлээн авч, АТГ-ын цахим системд оруулж байсан.
Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний журам”-ын хавсралтын дагуу бодлогын баримт бичиг, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, хуулийн хугацаанд Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн.
-2017 онд эрсдэлд суурилсан дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах, эрсдлийн мэдээллийн нэгдсэн сантай болох, улсын салбарын дотоод аудитын дүрмийг боловсруулж батлуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж ИНЕГазраас мэдээллээ.


















