Нишимура: Олон улсын хамтын ажиллагаа чухал
Долоогийн бүлгийн орнуудын худалдааны сайд нар уулзаж, улс орнуудад тулгамдаад буй асуудлуудын талаар хэлэлцсэн байна.
Мэдээллийн алба

Долоогийн бүлгийн орнуудын худалдааны сайд нар уулзаж, улс орнуудад тулгамдаад буй асуудлуудын талаар хэлэлцсэн байна.
Энэ үеэр Японы худалдааны сайд дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг цохон тэмдэглэжээ.
Дэлхий дахинаа "коронавирусний" цар тахал, ОХУ, Украины дайн зэргээс үүдэн тогтворгүй байгаа энэ үед дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд улс орнууд хамтран ажиллах нь чухал гэдгийг Японы худалдааны сайд онцоллоо.
Нишимура энэ талаар Холбооны Бүгд найрамдах Герман улсад пүрэв гарагт болсон Их долоогийн худалдааны сайд нарын уулзалтад оролцсоныхоо дараа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр Япон улс "Их 7"-гийн бусад орнуудтай уулзалтын үеэр хийсэн хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн тулд хичээн ажиллах болно гэжээ.
Уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд сайд нар "Нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтвортой байлгахын тулд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх болно" гэдгээ мэдэгджээ.
Япон улсын худалдааны сайд хэлэхдээ энэхүү хэлхээ холбоог сайжруулахын тулд "Их 7"-гоос гадна хөгжиж буй улс орнуудыг татан оролцуулж, тогтворгүй хангамжийг бий болгох нь чухал байгааг онцолсон байна.


















