Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Ниссан” автоконцерн 10 мянган ажилтнаа цомхотгоно

Японы “Ниссан” автоконцерн дэлхий даяар нийт 10 мянган ажилтнаа цомхотгоно гэж NHK суваг мэдээллээ. Компанийн санхүүгийн байдал муудаж, үндсэн үйл ажиллагаанаас олох ашиг нь өнгөрсөн

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ниссан” автоконцерн 10 мянган ажилтнаа цомхотгоно
“Ниссан” автоконцерн 10 мянган ажилтнаа цомхотгоно. Зураг: МҮОНРТ

Японы “Ниссан” автоконцерн дэлхий даяар нийт 10 мянган ажилтнаа цомхотгоно гэж NHK суваг мэдээллээ. Компанийн санхүүгийн байдал муудаж, үндсэн үйл ажиллагаанаас олох ашиг нь өнгөрсөн санхүүгийн жилд 40 хувиар унажээ. Мөн Европ, Америкт худалдааны үзүүлэлт ч буурч байна.

Цомхотголыг үндсэндээ компанийн гадаадын үйлдвэрүүдэд явуулна гэж тэмдэглэж байна. Мөн үйлдвэрлэлийн шугамаа багасгаж болзошгүй болжээ. Энэ оны тавдугаар сард “Ниссан” автоконцерн 4800 ажилтнаа цомхотгох төлөвлөгөөтэй байсан юм. Харин одоо зардлаа бууруулж, компанийн нөхцөлийг сайжруулахын тулд энэ тоогоо хоёр дахин нэмэхээс аргагүй болжээ.

“Ниссан” автоконцерн компанийн тэргүүн асан Карлос Гонтой холбоотой хэд хэдэн дуулиан дэгдсэний дараа дотоод бүтцээ дахин өөрчилж, үр дүнтэй, ил тод ажиллахаар зорьж байгаа юм.

Хуваалцах