Ниссан компани 1.3 сая машинаа эргүүлэн татна
Ниссан компани АНУ болон Канадад худалдаанд гаргаад байгаа 1,3 сая авто машинаа эргүүлэн татахаар болоод байна. Автомашинуудын ухрах камерын
Мэдээллийн алба

Ниссан компани АНУ болон Канадад худалдаанд гаргаад байгаа 1,3 сая авто машинаа эргүүлэн татахаар болоод байна. Автомашинуудын ухрах камерын асуудалтай холбоотойгоор 2018 он болон 2019 оны Nissan GT-R, Taxi, Infiniti QX50, QX60, Q70, болон Q70L зэрэг автомашинуудаа эргүүлэн татах юм. Ниссаны ухрахын камер нь асуудалтай машинууд Израиль, Испани болон Өмнөд Солонгос руу ч экспортлогдсон байна.


















