Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Ниссан Мотор” Автоконцернийн тэргүүн Карлос Гоныг баривчилжээ

Японы Ниссан Мотор автоконцернийн Ерөнхийлөгч Карлос Гоныг ашиг орлогоо хуурамчаар мэдүүлсэн хэргээр сэжиглэн баривчлаад байна. Карлос Гон нь мөн Рено Ниссан Мицубиши эвслийн захирлуудын зөвлөлийн тэргүүнээр ажилладаг юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ниссан Мотор” Автоконцернийн  тэргүүн Карлос Гоныг  баривчилжээ
“Ниссан Мотор” Автоконцернийн тэргүүн Карлос Гоныг баривчилжээ. Зураг: МҮОНРТ

Японы Ниссан Мотор автоконцернийн Ерөнхийлөгч КарлосГоныг ашиг орлогоо хуурамчаар мэдүүлсэн хэргээр сэжиглэн баривчлаад байна. КарлосГон нь мөн РеноНиссан Мицубиши эвслийн захирлуудын зөвлөлийн тэргүүнээр ажилладаг юм.

Японы хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар Токиогийн тойргийн прокурорын газраас Гоныг 2011-2015 оны хооронд 5 тэрбум иен буюу 44 сая ам_долларын орлогоо нуун дарагдуулсан хэмээн сэжиглэж байгаа аж. Мөн НиссанМоторийн захирлуудын зөвлөлийн гишүүн ГрегКеллиг мөн баривчилсан байна. Одоогоор түүнийг ямар хэрэгт сэжиглэн баривчилсан нь тодорхойгүй байна.

1999 онд КарлосГон Францын Рено компаниас Ниссаны гүйцэтгэх захирлаар ажиллахаар ирж байсан бөгөөд 2000 оноос Ниссаны Ерөнхийлөгч болсон. 2001 оны 6 дугаар сараас захирлуудын зөвлөлийг тэргүүлж НиссанМоторст бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийж байсан. 2005 онд мөн Рено компанийн Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2016 онд Японы Мицибуши компанийн захирлуудын зөвлөлийг тэргүүлэх болсон байна.

КарлосГоныг Японд баривчилсан гэх мэдээлэл тарсан даруйд Ниссан компанийн Токиогийн бирж дээрх хувьцааны ханш 6 хувиар унаж, сүүлийн нэг жилийн хамгийн бага ханшид хүрчээ. Мөн Мицибуши компанийн хувьцааны ханш 7,1 хувиар буурсан байна. Парисын хөрөнгийн бирж дээр Рено компанийн хувьцааны ханш мөн л 15 хувиар унасан байна.

Хуваалцах