Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Nissan Motor-ийн ашиг 25 хувиар өсчээ

Японы автомашин үйлдвэрлэгч Nissan Motor-ийн хагас жилийн ашиг 25 хувиар өсөхөд Хойд Америкийн зах зээлд борлуулалт сайн байсан нь нөлөөлсөн байна. B

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Nissan Motor-ийн ашиг 25 хувиар өсчээ
Nissan Motor-ийн ашиг 25 хувиар өсчээ. Зураг: МҮОНРТ

Японы автомашин үйлдвэрлэгч Nissan Motor-ийн хагас жилийн ашиг 25 хувиар өсөхөд Хойд Америкийн зах зээлд борлуулалт сайн байсан нь нөлөөлсөн байна. BBC-ийн мэдээлснээр энэ оны 3-9-р сард Nissan-ийн цэвэр ашиг $2.08 тэрбумд хүрсэн бөгөөд тус компанийн шинэ загварууд эрэлт өндөртэй байжээ. Йенийн ханш суларч буй нь ч Японы автомашин үйлдвэрлэгчдийн ашгийг нэмэгдүүлж байгааг шинжээчид онцолж байна.

Nissan 9-р сараар эцэслэсэн зургаан сарын хугацаанд 2.58 сая автомашин худалдсан нь жилийн өмнөхөөс 5.8 хувиар өссөн дүн болж байгаа юм. Тус компанийн хувьд Хойд Америкт борлуулалт нь өсч, баруун Европын зах зээлд эрэлт тогтворжих хандлагатай байсан ч Японд эрэлт буурч, харин ОХУ болон бусад хөгжиж буй эдийн засагтай орнуудад нөхцөл байдал тогтворгүй хэвээр байжээ.

Японд өнгөрсөн 4-р сард худалдааны татварыг нэмэгдүүлсэн нь эрэлтийг бууруулсан бол дэлхийн автомашины хамгийн том зах зээл болох Хятадын эдийн засгийн өсөлт саарч буй нь мөн л Nissan-ийн борлуулалтад нөлөөлсөн байна.
Японд автомашин үйлдвэрлэлээрээ 2-рт бичигддэг Nissan Motor компани нь Nissan, Infinity болон Datsun зэрэг брэнд нэрээр 60 орчим загварын автомашин үйлдвэрлэдэг аж.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах