Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

НИТХ маргааш хуралдана

Сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдэн тогтох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хурлыг өнөөдөр хуралдуулахаар товлоод байсан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НИТХ маргааш хуралдана
НИТХ маргааш хуралдана. Зураг: МҮОНРТ

Сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдэн тогтох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хурлыг өнөөдөр хуралдуулахаар товлоод байсан. Харин МАН-ын хүсэлтээр уг хуралдааныг маргааш болтол хойшлууллаа.

МАН-аас хотын даргад нэр дэвшээд байгаа Сундуйн Батболдын УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй учир нийслэлийн МАН-аас Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан байна. Тиймээс НИТ-ийн анхдугаар хурлыг нэг өдрөөр хойшлуулж, энэ сарын тавны өдрийн 11:00 цагт хуралдуулахаар боллоо.

Баяр наадмын бэлтгэл, АСЕМ-тай холбоотой хот тохижилт зэрэг цаг алдалгүй үргэлжлүүлэх олон ажлуудыг цалгардуулахгүйн тулд НИТХ-ыг яаралтай хуралдуулах хэрэгтэй гэж АН-аас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид илэрхийлж байна. Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилно. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох, ИТХ-ын тэргүүлэгчдийн тоог тогтоож, сонгох тухай асуудлыг хэлэлцэх юм.

Хуваалцах