Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

НИТХ-ын 32-р хуралдаан түр завсарлалаа

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр Хангарди ордонд эхэлсэн. Хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсөв болон 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэх учиртай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НИТХ-ын 32-р хуралдаан түр завсарлалаа
НИТХ-ын 32-р хуралдаан түр завсарлалаа. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр Хангарди ордонд эхэлсэн. Хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсөв болон 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэх учиртай. Гэвч өнгөрсөн бямба гарагт хуралдсан Төсвийн хорооны хуралдаанд МАН-ын бүлгийн төлөөлөгч нар оролцсон ч тодорхой санал хэлээгүй тул хуралдсан гэж үзэхгүй хэмээн тус бүлгээс байр сууриа илэрхийлжээ.

НИТХ-ын дэгийн дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг намын бүлгүүд болон НИТХ-ын хороодоор хэлэлцүүлэн санал, дүгнэлт гаргадаг.

Иймд Нийслэлийн 2016 оны төсвийг хугацаа алдалгүй батлахын тулд Төсвийн хорооны хурлыг дахин хуралдуулахаар НИТХ-ын нэгдсэн хуралдаан 12:30 цаг хүртэл түр хойшиллоо.

Хуваалцах