Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

НИТХ-ын дарга Д.Баттулга хэвлэлийн бага хурал зарлалаа

МАН-ын бүлгээс өчигдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах саналыг НИТХ-ын дарга Д.Баттулгад өргөн барьсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НИТХ-ын дарга Д.Баттулга хэвлэлийн бага хурал зарлалаа
НИТХ-ын дарга Д.Баттулга хэвлэлийн бага хурал зарлалаа. Зураг: МҮОНРТ

МАН-ын бүлгээс өчигдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах саналыг НИТХ-ын дарга Д.Баттулгад өргөн барьсан. Тус намын бүлгээс хотын дарга Э.Бат-Үүлийг төсвийн мөнгөнд үрэлгэн хандаж, үр ашиггүй зарлагадсан учраас огцрох ёстой хэмээн үзэж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан НИТХ-ын дарга Д.Баттулга өнөөдөр 13.00 цагт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд хэвлэлийн бага хурал хийнэ. Хурлаар хотын дарга Э.Бат-Үүлийг огцруулах НИТХ дахь МАН-ын бүлгийн хүсэлтэд хууль эрхзүйн тайлбар өгөх юм.

Хуваалцах