Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг эргүүлэн татлаа

НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ-ын хороод болон намын бүлгүүдийн хурлаар хэлэлцүүлж санал авдаг юм.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг эргүүлэн татлаа
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг эргүүлэн татлаа. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг 2016 оны 3 дугаар сарын 10-ны 09:00 цагт хуралдуулж, “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 29-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан. НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ-ын хороод болон намын бүлгүүдийн хурлаар хэлэлцүүлж санал авдаг юм. Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдааны эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлаа эргэн татаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр “НИТХ-ын хороод болон намын бүлгүүдээс гарсан санал, дүгнэлтийн дагуу өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлаа эргүүлэн татаж байна. Бүлэг, хороодоос гарсан санал, дүгнэлтүүдийг тусгаж “Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг дахин НИТХ-д өргөн барина” гэлээ. Ингэснээр НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өндөрлөв.

Хуваалцах