НИТХ-ын ээлжит хуралдаан ирэх даваа гарагт хуралдана
НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан гуравдугаар сарын 16-ны өдөр болж, нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах
Мэдээллийн алба

НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан гуравдугаар сарын 16-ны өдөр болж, нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг нэгдүгээр хэлэлцүүлгээр хэлэлцсэн.
Гуравдугаар сарын 18-ны өдөр НИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хороо, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хурлаар уг асуудлуудыг хэлэлцэж хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ. НИТХ-ын ээлжит хуралдаан гуравдугаар сарын 23-ны өдөр буюу Даваа гарагт хуралдах бөгөөд хоёрдугаар хэлэлцүүлэгээр эцэслэн шийдвэрлэнэ.


















