Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

НИТХ-ын ээлжит хуралдаан сар бүрийн сүүлчийн долоо хоногт болно

НИТХ-ын хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгыг баталсан. Хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгад “НИТХ-ын ээлжит хуралдааныг сар бүрийн сүүлчийн долоо хоногийн пүрэв гарагт өөрийн бүрэн эрх болон хууль тогтоомжид заасан эрхэд хамаарах асуудлын хүрээнд тогтмол хуралдуулна. Зайлшгүй шаардлагатай тохи

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НИТХ-ын ээлжит хуралдаан сар бүрийн сүүлчийн долоо хоногт болно
НИТХ-ын ээлжит хуралдаан сар бүрийн сүүлчийн долоо хоногт болно. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгыг баталсан. Хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгад “НИТХ-ын ээлжит хуралдааныг сар бүрийн сүүлчийн долоо хоногийн пүрэв гарагт өөрийн бүрэн эрх болон хууль тогтоомжид заасан эрхэд хамаарах асуудлын хүрээнд тогтмол хуралдуулна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд энэ өдрийг өөрчилж болно” гэж заажээ. Мөн “Цаг үеийн шаардлагатай асуудлаар Хурлын Тэргүүлэгчид ээлжит хуралдааны чөлөө цагт хуульд заасан өөрийн бүрэн эрхийн асуудлаар хуралдаж тогтоол гаргах бөгөөд энэ талаар Хуралд мэдэгдэж байна. Хурлын ээлжит, ээлжит бус хуралдааны /цаашид “нэгдсэн хуралдаан” гэх/ хэлэлцэх асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тогтоож таваас доошгүй хоногийн өмнө нэгдсэн хуралдааны товыг зарлана” гэж заасан.

Хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамж, түүнтэй холбогдон гарч байгаа эрх зүйн актыг батлагдсанаас хойш ажлын хоёр хоногийн дотор Хурлын ажлын албанд хүргүүлж байхыг НИТХ-ын тогтоолоор нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон байна.

Түлхүүр үг:НИТХ
Хуваалцах