НИТХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 8 хүн материалаа өгчээ
Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн бэлтгэл ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийг нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун танилцуулав.
Мэдээллийн алба

Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн бэлтгэл ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийг нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун танилцуулав. Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор нийслэлийн сонгуулийн хороог нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Хуульд заасан хугацаанд буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр анхны хуралдаанаа хийж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг баталж, дүүргийн сонгуулийн хороодыг байгуулсан. Нийслэлийн сонгуулийн хороо нийт таван удаа хуралдаж, нийслэлийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэж байна.
Мөн одоогийн байдлаар НИТХ-ын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлсэн 8 нэр дэвшигчийн материалыг хүлээн аваад байна. Бие даан нэр дэвшигчдийн материалыг 05 сарын 14-ны 17 цагаас өмнө хүлээн авах юм. Хуульд заасны дагуу дээрх нэр дэвшигчдийн ирүүлсэн сонгогч дэмжигчдийн цуглуулсан гарын үсгийг нягтлан шалгуулахаар Дүүргүүдийн сонгуулийн хороонд хүргүүллээ гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.


















