Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НИТХ-ын Тэргүүлэгчид даваа гарагт хуралдана

Нийслэлийн ИТХ–ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны зургаадугаар сарын 15–ны өдөр буюу даваа гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НИТХ-ын Тэргүүлэгчид даваа гарагт хуралдана
НИТХ-ын Тэргүүлэгчид даваа гарагт хуралдана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ–ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны зургаадугаар сарын 15–ны өдөр буюу даваа гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 барилга байгууламж /

  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 3 барилга /

  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Энхийн санаа өрхийн эмнэлгийн барилга /

  • Хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх тухай / Энхтайваны өргөн чөлөөний авто зам доогуурх цэвэр усны шугам сүлжээ /

  • Гэр хорооллын төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /

  • Нийслэлийн ИТХ–ын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах

  • Нэрэмжит болгох тухай /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг Монгол Улсын гавъяат эмч, доктор, профессор Ш.Доржжадамбын нэрэмжит болгох /

  • Шагналд тодорхойлох тухай

  • Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай

  • Нийслэлийн ИТХ – ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай

/ Нийслэлийн ИТХ – ын Хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /
/Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай /
- Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник, эдийн засгийн үндэслэл /243,3 га/
- Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллыг шинэчлэн дахин төлөвлөлт / 53 га /
- Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
- Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай /2116,0 га /

  • Нийслэлийн ИТХ – ын Хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Хуваалцах