Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НИТХ – ын Тэргүүлэгчид Даваа гарагт хуралдана

Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 17-ны өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НИТХ – ын Тэргүүлэгчид Даваа гарагт хуралдана
НИТХ – ын Тэргүүлэгчид Даваа гарагт хуралдана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 17-ны өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

- Хөтөлбөр батлах тухай / “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөр /

- Барилга худалдах тухай / “Эрхэмжаргалан” өрхийн эмнэлгийн балансад бүртгэлтэй барилгыг худалдах тухай /

- Журам батлах тухай / “Нийслэл, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгийн төлөвлөлт, зориулалт, зарцуулалт, гүйцэтгэлийг тооцох” журам /

- Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай

- “Сүхбаатаар дүүргийн хуучин ашиглаж байсан гражийг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн балансад шилжүүлэх”

- Барилга байгууламж бүртгэн авах тухай “МУИС-ын харьяа Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн эзэмшиж буй барилгыг бүртгэн авах тухай”

- Концесс олгох гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай / “Рендербау” ХХК, “Ялгуусан” ХХК, “Билэгт зам” ХХК, “Монгол элс” ХХК, “Аварга тосон рашаан сувилал” ХХК, “Дайей Пробис Монгол” ХХК, “Арц суврага” ХХК /

- “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай

- “Нийслэлийн орон сууцны корпораци” орон нутгийн өмчит тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай

- Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

- Шагналд тодорхойлох тухай

- Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай

- Нийслэлийн ИТХ – ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай / Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам/ асуудлыг хэлэлцэнэ.

Хуваалцах